Хичээл

Блогийн бичигчид

  • Mandah
Хэрэг болох юм байгаа байх...

Шинэ сэтгэгдлүүд

  • Автомат таслуур... бичлэгт Зочин: ystoi llriin ym bna ustaga
  • Туслах хамгаалах хэрэгсэл... бичлэгт Зочин: УЛАМ БҮР АРВИЖУУЛАЖ БАЙГААД
  • Хүчдэл заагч... бичлэгт Зочин: Бие даалт Нэмэлт хамгаалах хэрэгсэл Үндсэн хамгаалах хэрэгсэл ийн талаар
  • РПВ-258 схем... бичлэгт Зочин: sn bn uu yaj holbogdoh ve
  • Лекцийн сүүлийн хэсэг... бичлэгт Зочин: vayarllaa vi gagnuurchin hun l de gagnuuriin apparat ali ni togtmol ali n hubisah guideliinh be..
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: togtmol guidel hubisah guideliin yalgaag heleeduguuch
  • Дүгнэлт, ашигласан ном зохиол...Бие даалтын сүүлийн 3-р хэсэ... бичлэгт Зочин: өгёо
  • Асинхрон хөдөлгүүрийн давтамжийн хувиргууртай цахилгаан дам... бичлэгт Зочин: goy medeelel bn
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: мтз хамгаалалтын талаар дэлгэрэнгүй бичиж өгч туслана уу
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт Зочин: Sain bnuu en minich bas biy daaltni sedew bn minii door bichsen setgegdeltei hun material olduul..
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт зочин (зочин): sain uu ene mini bie dalt sdev bn tanitai holboo barij
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: Гарч ирэхгүй
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гүйдэл ихсэлтийн хамгаалалтын тухай оруулж өгч туслаач баяраллаа
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гоё юм байна.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
338151 удаа нээгдэв.
2006-2009 © zorigtvan3.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 14-р хуудас. | дараах >>

Асинхрон хөдөлгүүрийн давтамжийн хувиргууртай цахилгаан дамжлага

2011-03-09,01:16
 Асинхрон хөдөлгүүрийн давтамжийн

 хувиргууртай цахилгаан дамжлага

 

Өнөө үеийн дэлхийн үйлдвэрлэлийн салбарын цахилгаан дамжлагыг удирдлагагүйгээр төсөөлөхөд бэрх юм. Цахилгаан дамжлагын удирдлага болон автоматжуулалтад хүчний электроник хувиргах техникийг хэрэглэснээр түүний овор хэмжээ багасаж, ашиглалтын хугацаа, найдвартай ажиллагаа нь улам өссөөр байна. Энэ давуу талыг бий болгогч гол хэсгүүдийн нэг нь давтамжийн өөрчлөлттэй дамжлага юм.


Зураг 1. Үйлдвэрийн газрын хөдөлгүүрийн  хэсгийн цахилгаан дамжлагын энгийн бүдүүвч

Дамжлагын хөдөлгүүртэй хэсэгт ДХД-ийг суурилуулснаар тухайн системийн хугацааны туршид өөрчлөгдөх ачаалалтай хэсэгт  потенциал энергийг хэмнэх боломжийг олгоно. Энэ нь ХӨД /Хурдны Өөрчлөлттэй Дамжлага/ эсвэл ХТД /Хурдны Тохируулгатай Дамжлага/ гэж нэрлэгддэх бүлэг төхөөрөмжүүдийг хэлнэ. ДХД-д холбогдсон хөдөлгүүрийн хурдыг түүний тэжээлийн хүчдлийн давтамжийг өөрчлөх замаар өөрчилж болно. Энэ нь хурдны удирдлагын үргэлжилсэн горимыг бидэнд хангаж өгнө.

Үйлдвэрийн газрын ажлын морьд болох индукцийн хөдөлгүүрүүд нь сүлжээний хүчдлийнхээ давтамжийн утгад харгалзах тодорхой хурдтай эргэнэ. Статорын ороомогт хувьсах гүйдлийг холбосноор түүнд синхрон хурдтай эргэлдэх соронзон орон үүснэ. Түүний хурдыг давтамж болон хөдөлгүүрийн хос туйлын тооны ногдвороор тодорхойлж болно. Жишээлбэл 4 туйлтай /хоёр хос туйлтай/ 60гц давтамжид ажиллах бол түүний соронзон орон 60/2=30 эрг/сек буюу 1800 эрг/мин синхрон хурдтайгаар эргэнэ гэсэн үг. Харин хөдөлгүүрийн ротор нь тэрхүү эргэлдэх соронзон орны эргэлтийн дагуу эргэх боловч түүний гол дээрхи ачааллаасаа хамаарч эргэлдэх соронзон орны эргэлтээс үл ялиг хоцорч эргэнэ. Энэхүү бага хэмжээний хурдны гулсалт нь соронзон оронд индукцийн гүйдлийг бий болгож моментыг үүсгэнэ.

Нэгэнт индукцийн хөдөлгүүр ойролцоогоор синхрон хурдтай эргэж байгаа тохиолдолд хөдөлгүүрийн тэжээлийн хүчдлийн давтамжийг өөрчлөх замаар түүний хурдыг өөрчлөх нь хамгийн хэмнэлттэй, ашигтай арга юм. ДХД нь тодорхой утгатай тэжээлийн хүчдлийн давтамжийг өөрчилж хөдөлгүүрийн хурдны тохируулгыг хийх боломжийг бидэнд олгож байна.

ДХД 60гц давтамжийг өөр утгад хувиргахдаа хоёр үе шаттайгаар /шулуутгах ба интвертлэх/ ажиллана. Харин хувиргах процесс нь 3 хэсгээс бүрдэнэ.

Шулуутгах үе шат: Гурван фазын 60гц-ын хүчдлын бүтэн үеийг хагас дамжуулагч шулуутгагчаар шулуутгаж тодорхой тогтмол хүчдэл болгоно. Зарим өндөр хүчдлийн тэжээлтэй үед системд трансформатор ашигладаг.

 Инвертлэх үе шат: Электроник “унтраалгууд” болох хүчний транзистор, тристоруудаас бүрдэх ба шулуутгагдсан тогтмол гүйдлийг унтрааж асаах замаар бидний хүссэн гүйдэл хүчдлийн давтамжийн давалгааг гаргаж авна. Давалгааны гулзайлтын хэлбэр нь инвертор болон филтерийн төрөл хийцээс хамаарна.

 


Зураг 2. Давтамжийн хувиргуурын үндсэн бүтэц

Удирдлагын систем: Электроник удирдлагын хэлхээ нь хөдөлгүүрээс буцах мэдээллийг авч гаралтын хүчдэл буюу давтамжийг тохируулсан утгад өөрчилнө. Гаралтын хүчдэл нь давтамжийн утгатай шууд хамааралтайгаар өөрчлөгдөнө.

                                       

Зураг 3. Хүчдэл ба давтамж хоорондын шугаман хамаарамж

Инверторыг ашиглаж бид тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргадаг. Тэгвэл ихэнх инверторууд нь импульсийн өргөний модуляцийг ашигласан байдаг. Учир нь гаралтын гүйдлийн давалгааны хэлбэр нь бараг л синуслэг хэлбэртэй байдаг. Хүчний хагас дамжуулагчид нь тогтмол хүчдлийг өндөр хурдтайгаар асааж унтраах замаар тогтмол амплитуд утгатай олон жижиг пульсуудыг үүсгэнэ. Эдгээр пульсуудын өргөн болон туйлыг өөрчилөх замаар гаралтын хүчдлын утгыг өөрчилнө. Харин давтамжийн утга нь асаалтын циклын хугацаагаар тодорхойлгодоно.

Зураг 4. Импулсын өргөний модуляцаар синуслэг давалгаа үүсгэх нь

 

Хэрэглээ – хурдны өөрчлөлттэй дамжлагыг хоёр үндсэн шалтгааны улмаас хэрэглэнэ.

Холбогдсон ачаалалд тохирсон хурдыг тохируулах замаар хэмнэлтийг нэмэгдүүлэх

Өргөн хүрээтэй хурдны өөрчлөлттэй удирдлагыг бий болгох

ДХД-ийн хэмнэлт – доорхи хүснэгтэд ДХД суурилуулснаар гарах хэмнэлтийг үзүүллээ. Энд хөдөлгүүр нь шингэний урсгалын удирдлагад хэрэглэгддэг 30кВт чадалтай байна. Систем жилийн 365 өдөр ажиллана.

Шингэний шахах

хэмжээ

Ажиллагааны хугацаа [цаг]

Шахуургын энергийн хэрэглээ [кВт/жил]

ДХД

энергийн хэрэглээ

[кВт/жил]

Энергийн хэрэглээний зөрүү/хэмнэлт

[кВт/жил]

50%

2

18500

4800

13700

60%

3

29300

9800

19500

70%

6

61700

26800

34900

80%

6

63300

35900

27400

90%

4

44200

32600

11600

100%

3

34200

35200

-1000

Нийт

24

251200

145100

106100

 

Ерөнхий давуу талууд:

ДХД-д тохиромжтой мэдрэгч болон электроник хэсгүүдийг хэрэглэж температур, даралт, шингэний урсгал зэргийг ямар нэг нэмэлт удирдлагын хэсэггүйгээр удирдах боломжтой.

Арчилгааны зардал багасаж, хөдөлгүүрийн ашиглалтын хугацаааг нэмэгдүүлнэ.

Холимгийн хаалт шахуурга зэргийг хэрэглэх шаардлагагүй болох ба түүнд шаардлагатай засвар үйлчилгээ болон удирлагын хэсгүүд бүгд ашиглагдахгүй

Хөдөлгүүрийн “зөөлөн асаагч” /soft starter/ шаардлагагүй болно.

Моментийн хэмжээг хязгаарласнаар тоног төхөөрөмжид аюултай хэт ачааллын моментоос төхөөрөмжөө хамгаална.

Хэт ачааллын хамгаалалттайгаар ижил давтамжид ажиллах хэд хэдэн хөдөлгүүрүүдийг удирдах боломжтой

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тооцооний өгөгдөл.

P=74.5 кВт чадалтай,  АҮК h=0.92 хөдөлгүүрийг агааржуулах системд ашиглана. Өдрийн 20 цагийн турж хөдөлгүүрийн ачааллын хэмжээ:

06-12 цаг хүртэл хамгийн их урсгалын 50% – тай  тэнцэх

00-02 цаг хүртэл хамгийн их урсгалын 100% – тай  тэнцэх

12-00 цаг хүртэл хамгийн их урсгалын 75% – тай  тэнцэх

хэмжээний агаар үлээнэ. Агаарын урсгалыг хаалтаар удирдана. Энэ тохиолдолд хурдны өөрчлөлттэй цахилгаан дамжлага суурилуулж гарах өөрчлөлтийг тооцоол.

Сүлжээнээс хэрэглэж байгаа чадал:                      

Жилийн чадлын хэрэглээ:                                      

Жилийн хэрэглэсэн энергийн нийт зардал:          ₮ = 589’680 Ч 60 = 35’380’800 төг

Давтамжийн хувиргууртай хурдны удирдлага суурьлуулсан үед сүлжээнээс хэрэглэж байгаа чадал (хэрэглэж байгаа чадал эргэлтийн хурднаас куб якзгуур хамааралтай байна):

                       

Жилийн чадлын хэрэглээ:

                       

Жилийн хэрэглэсэн энергийн нийт зардал:

₮  = 250’315.52 Ч 60 = 15’018’931.2 Төг

Үүсэх хэмнэлт нь:

₮  = 35’380’800 Ч 15’018’931.2 = 20’361’868.8 Төг

 

 

 

Хурдны өөрчлөлттэй цахилгаан дамжлагыг агааржуулах системийн үлээлгийн хөдөлгүүрт ашигласан байдал.

                              

Зураг 5.

 

Зураг 6.

бичсэн: Peja төрөл: | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 11019 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goy medeelel bn
Зочин хэзээ бичсэн: 13:06, 2017-10-13 | |
зурагнуудаа оруулбал их сайн байна.хэрэгтэй сэдэв тависанд баярлалаа.
Зочин хэзээ бичсэн: 10:29, 2014-12-15 | |
zurag bn uu
Зочин хэзээ бичсэн: 22:00, 2014-05-09 | |
Зурагнууд нь хэрэгтэй байна аа
Зочин хэзээ бичсэн: 16:52, 2014-04-18 | |
дажгүй хэрэгтэй мэдээлэл байна. даанч зураг нь гарахгүй байна. алга
Зочин хэзээ бичсэн: 15:39, 2013-04-03 | |
харим тиймээ зураг схем нүүд нь гарахгүй бна янзлаад тавиад өгөө ч
Зочин хэзээ бичсэн: 10:47, 2013-01-29 | |
зураг схемнүүд нь хамгийн чухал байнаа
Зочин хэзээ бичсэн: 12:19, 2012-10-15 | |
zuragnuud ni garahgui vum aa tavij ugch tus bolooch eee
Зочин хэзээ бичсэн: 19:22, 2012-03-04 | |
вввв алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 01:18, 2011-05-07 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 01:18, 2011-05-07 | |
тэврэлт тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 22:29, 2011-04-20 | |
het nam davtamjind zoriulagdsan hemjuur gj bga yu tawiach
oogii (зочин) хэзээ бичсэн: 16:13, 2011-04-08 | |
инээх
Зочин хэзээ бичсэн: 20:27, 2011-03-31 | |
баярлах гуниглах
Зочин хэзээ бичсэн: 20:27, 2011-03-31 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 14-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэргэжлийн чиг баримжаа (M.AU-103)
  • Цахилгаан станцын тоног төхөөрөмж (M.ES-217)
  • Цахилгаан техникийн материал (M.TD-207)
  • Цахилгаан машин микромашин (M.TD-222)
  • Өндөр хүчдэлийн техник (M.TD-223)
  • Цахилгаан соронзон шилжилтийн процесс (M.ES-210)
  • Автомат төхөөрөмжийн элементийн бааз (M.AU-301)
  • Үйлдвэрлэлийн дадлага 1 (M.AU-280)
  • Реле хамгаалалт 1 (M.AU-302)
  • Цахилгаан механик шилжилтийн процесс (M.ES-323)
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа (M.TD-310)
  • Реле хамгаалалт 2 (M.AU-303)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 1 (M.AU-304)
  • Програмчлагдах логик контроллёр (M.AU-308)
  • Мэдээлэл дамжуулалт ба интерфэйс (M.AU-309)
  • Монголын түүх (S.SS 102)
  • Үйлдвэрийн дадлага 2...
  • Төсөл зохиох автоматжуулсан систем...(M.AU306)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 2 (M.AU305)
  • Мэргэшүүлэх хичээлийн курсын төсөл (M.AU307)
  • Орос хэл (S.RL-101)

Шинэ бичлэгүүд

  • Жийргэвч
  • Нэмэлт хамгаалах эсэргүүцэл
  • Туслах хамгаалах хэрэгсэл...
  • Монтерийн багажууд...
  • Хүчдэл заагч...
  • Орос хэл 101 хичээл дээр хийж байсан бие даалтууд...
  • РПВ-358 схем...
  • РПВ-258 схем...
  • Неклепаев...Курсын төсөлд хэрэгтэй Маш хэрэгтэй олддоггүй ном шүү...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2011 © Хичээл