Генератор трансформаторын блокийн хамгаалалт...Эхний хэсэг...
Генератор трансформаторын блокийн хамгаалалт
Блокууд дээр блокийн тоног төхөөрөмжүүдийг бүх гэмтлээс хамгаалах үндсэн хамгаалалт ба бэлтгэл хамгаалалтуудыг тавьдаг. Мөн энэ бэлтгэл хамгаалалт нь гадны богино залгалт ба хэт ачааллын реле хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Блокийн реле хамгаалалтын схемийг хийхдээ бэлтгэл хамгаалалтын найдвартай ажиллагааны асуудалдих анхаарал хандуулдаг. Энэ зорилгоор үндсэн ба бэлтгэл хамгаалалтын тэжээлийг тус тусад нь хийх зарчмыг ашигладаг. Үүний тулд үндсэн ба бэлтгэл хамгаалалтуудыг өөр өөр гүйдлийн трансформатораас тэжээдэг ба хамгаалах гол автоматыг оролцуулаад шуурхай хэсгийн схемийг хамааралгүй тэжээл үүсгэгчээс тэжээх ёстой. Үндсэн ба бэлтгэл хамгаалалтууд нь бие даасан гаралтын завсарын релетэй байх ёстой.
Гадны богино залгалт ба хэт ачааллаас хамгаалах хамгаалалт.
Генератор хоёр ороомогтой трансформаторыг холбосон блокд гадны фаз хоорондын богино залгалтаас хамгаалах нэг ерөнхий реле хамгаалалт тавьдаг. Энэ хамгаалалтыг генераторын статорын тэг гаргалгын талд тавьсан гүйдлийн трансформаторт залгадаг. Блокд хэрэглэж байгаа гадны симметр ба симметр биш богино залгалтаас хамгаалах реле хамгаалалтын төрлүүд нь чадал ба генераторын хөргөлтийн системээс хамаардаг.
30мВт хүртэл бага чадалтай блокд генератор нь шууд бус хөргөлтийн системтэй байдаг. Эдгээр генераторуудыг халалтын нөхцөл ёсоор симметр биш горимд хэт ачаалалтай ажиллахыг зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор шууд бус хөргөлттэй генераторуудад симметр ба симметр биш хэт ачаалалтай үед таслалт хийдэг тусгай реле хамгаалалт тавьдаггүй. Хэт ачааллаас хамгаалах гүйдлийн хамгаалалт нь дохио өгч ажиллахаар хийгдсэн. Гадны богино залгалтаас хамгаалах реле хамгаалалтанд хүчдэлийн хосолсон хоригтой гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг хэрэглэдэг.
Шууд хөргөлтийн системтэй генератор бүхий дунд ба их чадалтай блокд хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах гурван төрлийн хамгаалалт тавьдаг. Тухайлбал симметр биш хэт ачаалал ба богино залгалтаас, симметр хэт ачаалал ба гадны богино залгалтаас, өндөр хүчдэлийн сүлжээний газардлагын богино залгалтаас хамгаалах гурван төрлийн хамгаалалт тавьдаг.
Симметр биш хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах хамгаалалтыг урвуу дарааллын гүйдлийн ихсэлтийн хамгаалалтаар хийдэг. Энэ хамгаалалтыг гүйдлээс хамаарсан хугацааны барилттай хийдэг. Генераторын хэт ачааллын тодорхойлогчтой илүү их ойролцоо хугацааны барилттай байдаг. Ороомог нь шууд бус хөргөлттэй генератортой блокд реле хамгаалалтыг дохиолол өгөх ба таслахаар ажилладаг хугацааны хамааралгүй барилттай гүйдлийн релегээр хийдэг. Ороомог нь шууд хөргөлттэй 160мВт-аас бага чададлтай турбин генератортой блокд шаталсан буюу хугацааны барилтын хамааралтай тодорхойлогчтой (зураг 13.19) гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг хэрэглэдэг. Энэ тодорхойлогч нь урвуу дарааллын гүйдлээр тодорхойлсон генераторын зөвшөөрөгдөх хэт ачааллын тодорхойлогчтой зохицсон байх ёстой.
160мВт ба түүнээс их чадалтай турбин генератортой блокд хэд хэдэн релетэй урвуу дарааллын гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаг. Тухайлбал хамааралтай тодорхойлогчтой дохиолол өгдөг, хугацааны хамааралгүй барилттай хоёр шаттай хамгаалалтыг тавьдаг. (зураг 13.21-г хар). Эдгээр хамгаалалт нь роторын халалтын нөхцлөөр зөвшөөрөгдсөн хугацаанд гадны симметр биш богино залгалт буюу симметр биш горимыг таслаж байх ёстой. Эдгээр хамгаалалтанд тавилын тооцоо хийдэггүй, харин РТФ-6М релений хамааралтай тодорхойлогчийг хамгаалж байгаа генераторын А тогтмолтой зохицуулж авдаг.
Симметр хэт ачаалал ба гадны богино залгалтаас хамгаалах хамгаалалт.
Энэ хамгаалалтыг багасгах хүчдэлийн хоёр релегээр эхлэн ажиллуулж байхаар хийдэг. Үүний нэгдэх релег генераторын хүчдэлийн трансформаторт нөгөөг нь өндөр хүчдэлийн талын хүчдэлийн трансформаторт залгадаг. Сүүлчийн релег хэрэглэснээр реле хамгаалалтын өндөр хүчдэлийн сүлжээний гэмтлийг мэдрэх чадвар дээшилдэг. Гадны симметр богино залгалтыг мэдэрч ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт цахилгаан дамжуулах шугамтай сүлжээнд ажиилаж байгаа чадал ихтэй блок дээр нэг шаттай зайн хамгаалалт тавьдаг. Энэ хамгаалалтыг нэг эсэргүүцлийн реле ашиглаж хийдэг. Генераторын гаргалган дээрх гэмтлээс найдвартай хамгаалахын тулд зайн хамгаалалтанд 3 квадронтад шилжсэн дугуй буюу эллипсэн тодорхойлогчтой эсэргүүцлийн релег хэрэглэдэг. Схемийн хүчдэлийн хэлхээнд гэмтэл гарах үед зайн хамгаалалтыг буруу ажиллахаас сэргийлэхийн тулд хориг хийсэн. Эсэргүүцлийн релений ажиллах эсэргүүцлийг ашиглаж байгаа хүчдэл хамгийн бага байх үеийн хамгийн их ачаалалд ажиллахгүй байхаар сонгож авах ёстой.
Zнагр=0.95Uном/() (14.1)
Zс.з=Zнагр/KотсKвCos() (14.2)
Зайн хамгаалалт нь сонгох чадварын нөхцөл ёсоор 1,5с –ээс их хугацааны барилттай байдаг учраас энэ хамгаалалтыг савалтаас хамгаалах хориггүй хийдэг. Генераторын хэлхээнд тосон таслуур тавьсан блокд генераторын тосон таслуур тасрахад блокийн трансформаторын үндсэн хамгаалалтын бэлтгэл хамгаалалт болгож өндөр хүчдэлийн талд нэмэлт гүйдлийн ихсэлтийн хамгаалалт тавьдаг. Гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг трансформаторын өндөр хүчдэлийн гаргалган дотор тавьсан гурвалжин холбосон гүйдлийн трансформатораас тэжээсэн гүйдлийн реленүүд ба хугацааны нэг релетэй хийдэг. Энэ гүйдлийн ихсэлтийн хамгаалалт нь генератор тасарсан үед автоматаар ажилд ордог. Дулааны цахилгаан станц ба атомын цахилгаан станцын чадал ихтэй блок дээр гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаггүй. Ийм блок нь нэмэлт бэлтгэл ялгаварт гүйдлийн хамгаалалттай байдаг.
Генератор хоёр ороомогтой трансформаторын блокд генераторын хамгаалалттай төстэй симметр хэт ачааллаас хамгаалах нэг хамгаалалт тавьдаг. Генератор- гурван ороомогтой трансформатор буюу автотрансформаторын блокд өөр өөр хүчдэлтэй талд нь хэт ачааллаас хамгаалах хоёр юмуу гурван гүйдлийн ихсэлтийн хамгаалалт тавьдаг. Гурван ороомогтой трансформатор буюу автотрансформаторын өндөр ба дунд хүчдэлийн талд болсон гадны симметр богино залгалтыг таслахын тулд блок дээр нэмэлт гүйдлийн ихсэлтийн хамгаалалтыг тавьдаг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
асуух юм байна л даа! газардлагын хамгаалалтын талаар мэдээлэл байна уу тооцоо хийсэн хэсэгч юмуу маш их хэрэг болоод байнаа.