Хичээл

Блогийн бичигчид

  • Mandah
Хэрэг болох юм байгаа байх...

Шинэ сэтгэгдлүүд

  • Автомат таслуур... бичлэгт Зочин: ystoi llriin ym bna ustaga
  • Туслах хамгаалах хэрэгсэл... бичлэгт Зочин: УЛАМ БҮР АРВИЖУУЛАЖ БАЙГААД
  • Хүчдэл заагч... бичлэгт Зочин: Бие даалт Нэмэлт хамгаалах хэрэгсэл Үндсэн хамгаалах хэрэгсэл ийн талаар
  • РПВ-258 схем... бичлэгт Зочин: sn bn uu yaj holbogdoh ve
  • Лекцийн сүүлийн хэсэг... бичлэгт Зочин: vayarllaa vi gagnuurchin hun l de gagnuuriin apparat ali ni togtmol ali n hubisah guideliinh be..
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: togtmol guidel hubisah guideliin yalgaag heleeduguuch
  • Дүгнэлт, ашигласан ном зохиол...Бие даалтын сүүлийн 3-р хэсэ... бичлэгт Зочин: өгёо
  • Асинхрон хөдөлгүүрийн давтамжийн хувиргууртай цахилгаан дам... бичлэгт Зочин: goy medeelel bn
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: мтз хамгаалалтын талаар дэлгэрэнгүй бичиж өгч туслана уу
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт Зочин: Sain bnuu en minich bas biy daaltni sedew bn minii door bichsen setgegdeltei hun material olduul..
  • Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур... бичлэгт зочин (зочин): sain uu ene mini bie dalt sdev bn tanitai holboo barij
  • Тогтмол гүйдлийн цахилгаан машин... бичлэгт Зочин: Гарч ирэхгүй
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гүйдэл ихсэлтийн хамгаалалтын тухай оруулж өгч туслаач баяраллаа
  • Релений тусгай курс бичлэгт Зочин: гоё юм байна.
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
338151 удаа нээгдэв.
2006-2009 © zorigtvan3.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 19-р хуудас. | дараах >>

Феодалын бутралын үеийн Монголын соёл...Бие даалтын 1-р хэсэг...

2011-02-25,12:23

                                2-р курсдээ өөрийнхөө хийж байсан бие даалтаа хэсэглэн орууллаа...Ангиасаа ганцаараа түүх дээр цойлж байлаа гэж...

             ОРШИЛ

17-р зууны эхний хагас бол Монгол улсын түүхийн харьцангуй бага судлагдсан бүдэг үе юм. Энэ нь Монгол их гүрний төв хэсэг болж байсан Их Юан улс хятадад ноёрхлоо алдаж, хаант төр нь Монгол нутагтаа ухран ирж, Их гүрний хязгаар нутаг болж орхигдсон эх нутгаа эзэгнэн төрөө төвхнүүлэн, Монголын тусгаар тогтнолыг хадгалж байснаар тодорхойлогддог.

Судлаачид үүнийг : “Феодалын буюу улс төрийн бутралын үе” гэж ерөнхийд нь томъёолдог.

Хятадад тулгар тогтсон Мин улс нь Монголын дотоод зөрчлийг өөртөө ашигтайгаар дэвэргэж, Монголчууудыг дотор зуур нь хямралдуулж хүчийг нь сулруулаад, нэг хэсгийг нь нөгөөгийн эсрэг турхирах замаар тал талын хүчийг ээлжлэн сулруулж түрэмгий зорилгодоо хүрэхийг оролдож байв.

Хэдий тийм боловч Монголын хаант төр улс орныхоо нэгдлийг сэргээн бэхжүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан нь түр боловч амжилтанд хүрч байжээ. Гэтэл эл байдал дотоод гадаад хүчин зүйлийн улмаас удаан хадгалагдаагүй юм.

Иймээс Түмэн засагт хаан (1539-1592), Түмэдийн Алтан хаан (1507-1582) нар төрийн захиргааг чангатгах Ар, Өвөр, Өөлд Монгол гэдэг үндсэн гурван хэсэг бүхий улс орноо төвлөрүүлэхийн тулд хүч хэрэглэн тэмцсэний сацуу, аж ахуйгаа эрчимжүүлэх, бурхан шашныг улс орондоо дэлгэрүүлэх, Мин, Түвд, Дундад Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцах алхмууд хийж байсан боловч бутралыг бүрэн арилгаж, улсаа төвлөрүүлэн хүчирхэгжүүлж хараахан амжилгүй харь Манжийн эеэр татах, эзлэн дагуулах шаталсан түрэмгийлэлд автагдаж тусгаар тогтнолоо алдсан билээ. 

Феодалын бутралын үеийн Монголын соёл

15-16 р зууны үед Монгол орон бутран хуваагдаж ихэс дээдсүүд нь хоорондоо эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэх болсноор улс орон хямралд орж эхэлжээ. Монгол орны дотоод дахь самуун ихэсч байдал тогтворгүй болсноос хөрш болон харь орны элч төлөөлөгчид болон худалдаачдын хөл татарч, улмаар гадаад ертөнцөөс холдон тасарч эхэлсэн байна.Үүний зэрэгцээгээр урьдах үед бүтээгдсэн соёлын үнэт зүйлс дотоодын дайн самууны хөлд үрэгдэн мартагдаж урьдын юм ул болж байв.

 Түүх бичлэгт Монголын хаадыг Энэтхэг, Түвдээс гаралтай мэтээр бичих хандлага дэлгэрч түүхэн үнэнээс гажих, үнэнийг гуйвуулах явдал бий болж байв. Энэ нь Монголд шарын шашин дэлгэрч эрдэм мэдлэгийн уг сурвалж тэр зүгээс ундрах болсонтой холбоотой. Шарын шашин Монголд дэлгэрсэн нь Монголчуудын соёл боловсролын амьдралд томоохон үйл явдал байлаа. Санскрит, Энэтхэг, Түвд хэлнээс ном судар орчуулах ажил 16-р зуунаас эрчимтэй эхэлжээ. Энэ нь Монгол бичгийн хөгжилд багагүй түлхэц болсон байна. Монгол хэлнээ хөрвүүлсэн ном судруудын дотор зөвхөн шашны төдийгүй төр ёсны болон шинжлэх ухааны чанартай ном зохиолууд багагүй  байжээ. Гэхдээ Монголчууд зөвхөн харийн ном судар орчуулах бус өөрсдөө ч мөн түүх, улс төр, хууль цаазын талаар багагүй зохиол бүтээл туурвиж байжээ. Гагцхүү бидний үед уг эхээрээ хадгалагдан үлдсэн нь тун бага байна.

1579-онд Түмэдийн Алтан хааны зарлигаар “Хутагт дээд Алтангэрэлт эрхт судруудын хаан” хэмээх хөлгөн судрыг орчуулжээ. Энэ сударт төрийг хэрхэн засах, хотол олныг хэрхэн захирах, гэмтнийг хэрхэн цээрлүүлэх зэрэг Буддагийн гүн ухааны гол сургаалиуд байдаг байна. Ширээт цорж Шришиласварба, Хорчины гүүш Аюуш, тайж Дондов мэтийн алдартай номтон орчуулагчид амьдарч байсан нь тухайн үеийн Монголын нийгмийн оюун сэтгэлгээний бүтээгдэхүүн байсан хэрэг. Эд нар “Милрайбын дуулал”, “Милрайбын намтар”, “Үлгэрийн далай”, “Чандмани эрхи” зэрэг бурхны судруудыг орчуулжээ.

Гүүш Аюуш 1587-н онд Энэтхэг, Түвд үгийг галиглах “Али гали” хэмээх галиглах ёсыг зохиожээ. 1648-н онд Зая бандид Хутагт Намхайжамц “Тод Үсэг”-г зохиосон бөгөөд энэ үсгээр бичигдсэн “Жангар”, “Эцэг ном”, “Хүвгүүн юм” гэж байдаг байна. 1686-онд Халхын өндөр гэгээн Занабазар 90 үсэг бүхий “Соёмбо” үсэг зохиожээ. Энэ үсгээр “Итгэл” гэдэг ном бичигдсэн нь бидний үед хүрч хадгалагдан байдаг.

Шашны ном зохиолыг орчуулах ажил Лигдэн хааны үед дээд цэгтээ хүрч Гунгаа-Одсэрийн удирдлагаар Монголын 35-н хэлмэрч “Ганжуур” хэмээх эртний Энэтхэгийн буддын Шашны 113 боть номыг 1628-1629 оны хооронд алт, мөнгөөр урлаж байжээ.  

1655-онд Лувсанданзан “Алтан товч”, Саган сэцэн “Эрдэнийн товч” бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлүүд нь угийн бичгийг ашиглаж бага хаадын угсаа залгамжлалын түүхийг тоочсон байдаг. 1677-онд Халхын Жамба засаг гэдэг номтон Монголын түүх зохиосныг хожим Х.Пэрлээ “Асрагч нэртийн түүх” нэртэйгээр хэвлүүлсэн юм. Үүний Зэрэгцээгээр шашны түүхийг тусгайлан судлан бичиж байжээ. Гүүш Цорж “Чухал хэрэглэгч төгс утгат шастир” гэдэг шашны түүх бичжээ. Хутагтай Сэцэн хунтайж (1540-1586) Алтан хааны зарлигаар 1578 онд “Арван буянт номын цааз” нэртэй шашны хууль цааз зохиож, шашныг эрх зүйн баталгаатай болгожээ. Хутагтай Сэцэн хунтайж бол Монголын сурвалжит гэрийн томхон язгууртан, эрдэм боловсролтой сэхээтэн хүн байсан бөгөөд Монголын түүх, хууль цаазыг сонирхон судалж, тухайн үеийнхээ түүх, улс төр, хууль цаазын сэтгэлгээний хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан байна.

16-р зууны 2-р хагасаас хойш бараг зуун жил Халхын хошуудын 18-н удаагийн чуулганаар хэлэлцэн байж батлагдсан хууль бол “Халх долоон хошууны их цааз” юм.

Феодлын бутралын улмаас үүссэн зөрчил тэмцэлд залхаж зүдэрсэн зон олны дотоод эв нэгдлээ эрхэмлэж, олноороо амар түвшин амьдрах хүсэл мөрөөдөл тэр үеийн үлгэр, домог, туульс аман зохиолд тусгагдсан байдаг.

Ер нь Монголчуудын оюуны болон материаллаг соёлын нэг хэмжүүр бол ном бөгөөд ном хэвлэлийг бүтээхдээ олон хэл дээр олон янзын бичиг үсэг, арга технологи хэрэглэн бүтээж байв.Монгол ном табагач, хятаны их, бага бичиг, худам Монгол, дөрвөлжин, тод, соёмбо, вагиндра, кирилл Монгол зэрэг Монголчуудын өөрсдийн зохиосон болон засварлан зохиож хэрэглэсэн бичиг үсгээр тэрчлэн төвд, манж, хятад, латин зэрэг бичиг үсгээр бүтээгдэж ирсэн байдаг.

Монголчуудын үндсэн орон байр эсгий гэр хэвээр байсан боловч 17-р зууны үед гэрийн төрх, хэлбэр,хэмжээ эртний үеийнхээс нилээд өөрчлөгдөж бараг одоогийнх шиг болж иржээ. Унь, тооно, хана, хаалганаас бусад буюу гэрийн үндсэн хэсгээс бүрэлдсэн тохилог гэр голдуу мал хөрөнгөтэй чинээлэг хүмүүсийн дунд дэлгэрч байжээ. Харин ядуу харц ард малчин бол цээж гэр, хатгуур, жовгон гэх мэтийн овоохой, шовоохойд амьдарч байжээ.

15-17 зууны үед Монголд олон хот суурин газар байгуулагдсан байна. 1554 онд Алтан хаан Хөх хотын суурийг тависан бол 1580 онд Цэцэрлэг, 1586 онд Эрдэнэ зуу хийдийн суурь тавигджээ. Лигдэн хааны Очирт цагаан орд, Хар Хул хааны орд, Цогтын Цагаан орд, Шолой увш хунтайжийн орд гэх мэт ихэмсэг орд харшууд, 1651 онд Зүүн хүрээ байгуулагдаж улмаар Амдуу, Жас, Санга, Зоогоо Хүүхэн ноён, Дархан эмч, Орлууд зэрэг хүрээний аймгууд бий болжээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сантын Ороогийн, Баянхонгорын Эрдэнэцогтын Даяаны зэрэг өвөрмөц уран гоё хийцтэй сүм хийдүүд байгуулагджээ. Хүрээ хийдүүдэд гэрийн хийц маягаас санаа авч барисан модон, чулуун, тоосгон барилгууд бий болов. Гэрийн унь эсгийний оронд банзан дээвэр, эвхмэл хананы оронд модон буюу шавар, тоосгон хана бий болж, шал суурь ч хийх болсон байна. Гэрийн дугуй хэлбэр яваандаа олон өнцөгт буюу дөрвөлжин болж орой нь бөмбөгөр асрын мачгтай болж иржээ. Ийм барилгын томоохон нь Занабазарын тиг зургийг нь анх гаргасан Зүүн Хүрээний Батцагаан хэмээх Цогчэн дуган(1648) юм. Монгол хийцийн барилгаас гадна Монгол-хятад, Монгол-Түвд, хятад-Түвд хийцийн сүм дуган мөн хоёр гурван давхар барилга буй болжээ. Мөн эртний Эхэтхэгийн барилгын үлгэр загвараар суврага барьж босгож байв. Үүний жишээ нь Эрдэнэ зуу хийдийн Бодь суварга, 92 цагаан суварга юм. Энэтхэг, Түвдийн соёлын нөлөөгөөр Монголд үндэсний урлаг, утга зохиол хөгжиж, хүрээ хийдийн хөгжлийг даган уран барилга, гар урлал тэргүүтэн хөгжиж дэлгэрсэн байдаг. Ийнхүү шарын шашин нь тодорхой хугацаанд соён гийгүүлэх үйлдэл үзүүлснийг бид үгүйсгэж болохгүй юм.

 Монгол дархан урчууд алт мөнгөөр аяга цар, хазаар, ээмэг бөгж, бугуйвч зэрэг гоёл, эрдэнийн мандал, мал амьтны дүрсийг цутгах, цоолборлох, төмрөөр хуяг дуулга, илд зэв, хутга сэлэм, гэр ахуйн хэрэгсэл, малын тоноглолыг үзэмжтэй бат бөх хэрэгцээг бүрэг хангахуйц түвшинд урлаж байжээ.

16-р зууны үед Монголын уран зураачид Ордосоос Бээжин хүртэлх замын дагуу бүх уул толгод, нуур ус, хот сууринг багтааж зурсан бүтээлийг туурвисан нь тун гайхалтай юм. Мөн энэ үеийн томоохон уран зураач, уран барималч бол Өндөр гэгээн Занабазар(1635-1723) юм. Тэрээр “Хорин нэгэн дарь эх”, “Язгуурын таван бурхан”, том хэмжээний “Цэвэгмид” зэрэг алтан цутгамал, мөн “Эх Ханджамц”, “Өөрийн хөрөг” зэрэг олон хөрөг зураг бүтээжээ. Эдгээр бүтээлүүд нь Монголд төдийгүй Дорно дахинд гайхагдсан гайхалтай бүтээлүүд юм.

Ийнхүү Монгол орон бутарч сарних, уруудан доройтох замд орж оюуны хөгжлийн эрч буурч байсан ч гэсэн соёлын олон арван өв сан бүтээгджээ.  

бичсэн: Зоригт ван төрөл: Монголын түүх (S.SS 102) | (31) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 7791 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ysn ongiroo gar ve
zl хэзээ бичсэн: 19:02, 2015-12-12 | |
Бага хаадын үеийн 22хааны нэр байвал бичээрэй
Зочин хэзээ бичсэн: 20:49, 2014-04-29 | |
хэхэ би ШУТИС-д байсөөн...
Зоригт ван хэзээ бичсэн: 00:15, 2014-03-31 | |
sain bani uu uuchlaarai uuruu ali surguuli baisan be ene biy daaltiig hiij bhda?
Зочин хэзээ бичсэн: 23:10, 2014-03-25 | |
ee bi bagshiin ugsun sedviin daguu l nom erguulj jaahan ug nemj bichsenees uur uilgui shdee
Зоригт ван хэзээ бичсэн: 15:08, 2012-10-21 | |
Энэ сэдвээр сайн бичжээь түүхээ сайн мэддэг юм байна.Одоо алтан хааны цаазын бичиг сэдвээр нийтлэл бичээч гэж гуйж байна.
Зочин хэзээ бичсэн: 22:18, 2012-10-20 | |
Алтан хааны цаазын бичгийн тухай бие даалт хийх гэсэн юм. Ямар нэгэн мэдээлэл байвал бичвэл их баярлах байна.
Зочин хэзээ бичсэн: 22:15, 2012-10-20 | |
Zorigtvan
tuuhiin hicheel deer l hiisen biye daalt...sedev n ingej taarsiin kk
Зочин хэзээ бичсэн: 18:15, 2012-05-22 | |
тийм байна лээ ашигласан номноос чинь харсан. Ер нь яагаад монголын түүхтэй холбоотой зүйл бичих болсон юм. Энэ талаараа сонирхуулж болох уу
zuka (зочин) хэзээ бичсэн: 20:35, 2012-05-17 | |
Зоригтван
Зүгээрээ хэхэ...Энэ бие даалтыг хийх гэж 10аад номноос материал авсым сэтгэл гаргаж хийсэн бие даалт байгаамдаа ккк олон хоног номын санд сууж билээ амьдралдаа анх удаа хахаа
Зочин хэзээ бичсэн: 20:00, 2012-05-17 | |
mm тийм үү ямартай ч энэ бие даалт чинь их гоё болсон байна. Дахин баярлалаа. Уг нь өөр гоё зүйл байсан бол....
zuka (зочин) хэзээ бичсэн: 08:44, 2012-05-17 | |
Зоригтван
хэхэхэ байхгүйээ би чинь түүхийн ангийнх биш шүү дээ...Автоматикийн ангийнх
Зочин хэзээ бичсэн: 23:07, 2012-05-16 | |
богд хаант монгол улс бас ардчилал гарсан түүхэн замууд ч юм уу
zuka (зочин) хэзээ бичсэн: 22:53, 2012-05-16 | |
Зоригтван
яг юу сонирхсын
Зочин хэзээ бичсэн: 22:00, 2012-05-16 | |
өөр гоё монголын түүхтэй холбоотой зүйл байгаа юу?
zuka (зочин) хэзээ бичсэн: 21:19, 2012-05-16 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 30-с 19-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэргэжлийн чиг баримжаа (M.AU-103)
  • Цахилгаан станцын тоног төхөөрөмж (M.ES-217)
  • Цахилгаан техникийн материал (M.TD-207)
  • Цахилгаан машин микромашин (M.TD-222)
  • Өндөр хүчдэлийн техник (M.TD-223)
  • Цахилгаан соронзон шилжилтийн процесс (M.ES-210)
  • Автомат төхөөрөмжийн элементийн бааз (M.AU-301)
  • Үйлдвэрлэлийн дадлага 1 (M.AU-280)
  • Реле хамгаалалт 1 (M.AU-302)
  • Цахилгаан механик шилжилтийн процесс (M.ES-323)
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа (M.TD-310)
  • Реле хамгаалалт 2 (M.AU-303)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 1 (M.AU-304)
  • Програмчлагдах логик контроллёр (M.AU-308)
  • Мэдээлэл дамжуулалт ба интерфэйс (M.AU-309)
  • Монголын түүх (S.SS 102)
  • Үйлдвэрийн дадлага 2...
  • Төсөл зохиох автоматжуулсан систем...(M.AU306)
  • Цахилгаан системийн автоматжуулалт 2 (M.AU305)
  • Мэргэшүүлэх хичээлийн курсын төсөл (M.AU307)
  • Орос хэл (S.RL-101)

Шинэ бичлэгүүд

  • Жийргэвч
  • Нэмэлт хамгаалах эсэргүүцэл
  • Туслах хамгаалах хэрэгсэл...
  • Монтерийн багажууд...
  • Хүчдэл заагч...
  • Орос хэл 101 хичээл дээр хийж байсан бие даалтууд...
  • РПВ-358 схем...
  • РПВ-258 схем...
  • Неклепаев...Курсын төсөлд хэрэгтэй Маш хэрэгтэй олддоггүй ном шүү...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2011 © Хичээл