Туслах хамгаалах хэрэгсэл...
Резинэн хамгаалах хэрэгсэл
Зориулалт. Цахилгаан гүйдлийн аюултай үйлчлэлээс хүмүүсийг найдвартай хамгаалах зорилгоор үндсэн хамгаалах хэрэгсэлтэй хавсарч хэрэглэнэ. Үүнд: резинэн бээлий, резинэн гутал, шаахай, резинэн дэвсгэр орно. Эдгээр нь цахилгаан тусгаарлах чадвар өндөртэй сайн чанарын тусгай бүтэцтэй резинээр хийгдэнэ. Гэсэн ч резин нь дулааны үйлчлэл, гэрэл, эрдсийн тос (масло) бензиний үйлчлэлд тэсвэр муутайгаараа дутагдалтай талтай. Иймд тэдгээрийг цэвэр хуурай орчинд хадгалах хэрэгтэй.
Резинэн бээлий.
Резинэн бээлий нь шүргэх хүчдэлээс хамгаалах бөгөөд 2 төрөл байна.
1. 1000 В хүртэлх хүчдэлтэй тоноглолд резинэн бээлийг үндсэн хамгаалах хэрэгсэл болгож хэрэглэнэ.
2. 1000 В-оос дээш хүчдэлтэй тоноглолд резинэн бээлийг туслах хамгаалах хэрэгсэл болгон хэрэглэнэ. Жишээ нь : штанги, хүчдэл заагч, хэмжилтийн болон тусгаарлах бахийг хэрэглэхдээ өмсөнө. Харин дамжлагатай таслуур, хуурай салгуур зэрэг бусад аппаратуудыг тасалж залгахад дангаар нь хэрэглэж болно.
Резинэн бээлийг өмсөх бүрдээ цоорч нүх сүв гарсан, гэмтсэн эсэхийг нь заавал шалгана. Шалгахдаа : Захан дээрээс нь барьж эргүүлээд агаар дүүргэж шахаж үзнэ. Бээлий нь хуурай цэвэр байх шаардлагатай бөгөөд өмсөхдөө сайн татаад хувцасны ханцуйны гадна талаар нь өмсөнө. Захыг эргүүлэхийг хориглоно.
Резинэн шаахай ба гутал.
Эдгээр нь алхмын хүчдэлд өртөхөөс хамгаална. Резинэн гутлыг ямар ч хүчдэлтэй тоноглол дээр ажиллахад хэрэглэнэ. Харин шаахайг 1000 В хүртэлх хүчдэлтэй далд хуваарилах байгууламжинд байгаа тоноглол дээр ажиллахад хэрэглэнэ. Резинэн шаахай, гутал нь цэвэр, хуурай байх шаардлагатай.
Резинэн дэвсгэр.
Резинэн дэвсгэр нь алхмын хүчдэлд өртөхөөс хамгаална. Түүнийг таслуур, хуурай салгуур,, гар салгуур (рубильник) зэрэг таслах залгах үйлдэл хийдэг аппаратуудыг тасалж залгахад хэрэглэнэ. Резинэн дэвсгэрийг 1000 В ба 1000 В-оос дээш хүчдэлтэй тоноглолын удирдах шит, туршилтын стенд зэргийн дэргэд дэвсэнэ. Хэмжээ нь 75*75 см-ээс багагүй байна. Резинэн дэвсгэрийн дутагдалтай тал нь чийг, тостой тоостой газарт амархан мууддаг. Иймд ийм газарт резинэн дэвсгэрийн оронд тусгаарлах тавиурыг хэрэглэнэ.
Тусгай тайлбар. Ер нь хамгаалах хэрэгслүүд нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэхэд үүсэх гэмтлийн хэмжээг хэд дахин бууруулдаг. Иймд хамгаалах хэрэгслүүдийг зохих дүрмийн дагуу заавал хэрэглэх хэрэгтэй.
Тусгаарлах тавцан.
Алхмын хүчдэлд өртөхөөс хамгаална. Тусгаарлах тавцанг яргүй, ташуу цууралтгүй, сайн хатаасан мод болон тусгаарлах материалаар тууз болон сараалж хэлбэртэйгээр хийх ба конус хэлбэрийн шаазан болон пластмассан тусгаарлагч дээр бэхлэнэ. Хэмжээ нь 50*50 см-ээс багагүй байна. Резинэн дэвсгэрийн нэгэн адил хэрэглэнэ. Тавцанг 350 кг ачаагаар 1 мин, бэхэлгээний тусгаарлагчийг нь 35 кВ-н хүчдэлээр 1 мин туршина.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Minii code M.AU04D010. Namaig blog bichigcheer elsuulvel ih bayartai baih bolno. Yu gevees.., dalaid dusal nemer.