Жийргэвч
Тусгаарлах жийргэвчийг хаалт тавих бололцоогүй ажлын байранд гүйдэл дамжуулах хэсгүүдэд ойртохоос сэргийлэх зорилгоор 15 кВ хүртэлх хүчдэлтэй тоноглолд хэрэглэх ба 1000 В хүртэлх хүчдэлтэй залгах салгах аппаратурыг андуурч залгахаас сэргийлэх зорилгоор контактуудынх нь завсарт байрлуулна.Тусгаарлах жийргэвчийг текстолит, гетинакс, резин зэрэг тусгаарлах материалуудаар хийх ба гүйдэл дамжуулах хэсгүүдийг бүрэн халхалж чадахуйц хэмжээтэй байна.